HOME
KOR
ENG
日本語
简体中文
繁體中文
THAI
VIE
IDN
MN
RU
介绍
为什么选择本思医院
本思医院 医疗团队介绍
设备介绍
来院路线 / 就诊时间
院内环境
施术项目介绍
1次体验价
零脂针(面部/身体)/瘦身
肉毒素/轮廓注射
玻尿酸/线雕提升
光电提升
皮肤动能素
黄金微针Collaster焕颜安瓶
最新脱毛 Gentlemax Pro Plus
营养输液
祛痘治疗
祛痣
美白/黄褐斑/泛红/色斑
皮肤管理
干细胞
睡眠套餐
其他类项目
护肤品
优惠活动
优惠活动
商谈 / 预约
商谈 / 预约
HOME
介绍
为什么选择本思医院
本思医院 医疗团队介绍
设备介绍
来院路线 / 就诊时间
院内环境
施术项目介绍
1次体验价
零脂针(面部/身体)/瘦身
肉毒素/轮廓注射
玻尿酸/线雕提升
光电提升
皮肤动能素
黄金微针Collaster焕颜安瓶
最新脱毛 Gentlemax Pro Plus
营养输液
祛痘治疗
祛痣
美白/黄褐斑/泛红/色斑
皮肤管理
干细胞
睡眠套餐
其他类项目
护肤品
优惠活动
商谈 / 预约
施术项目介绍
施术项目介绍
GentleMax Pro Plus эрэгтэй илүүдэл үсний лазерын хямдрал
Хамгийн сүүлийн үеийн хамгийн хүчтэй илүүдэл үсний лазер- GentleMax Pro Plus!
项目介绍
Илүүдэл үсний лазер нь үсний уутанцар дах хар меланин пигментэдийг лазераар устган үсний ургалтыг зогсоож өгөх үйлчилгээтэй эмчилгээ юм. Илүүдэл үсний лазер нь зөвхөн хар пигментэд үйлчилдэг тул арьс, хөлсний булчирхай, тосны булчирхайд сөрөг нөлөө үзээлэхгүйгээр үсний үндэс ба уутанцрыг устгадаг бөгөөд арьсыг цочроох нь маш бага, аюулгүйгээрээ давуу талтай. Нүүр болон биеийн бүх хэсэг дэх үсийг жигд арилгах боломжтой бөгөөд бага өвдөлттэйгөөр, богино хугацаанд энгийн хялбар аргаар илүүдэл үсийг арилгах боломжтой.
项目优势
- Өндөр үр дүн: Хамгийн хүчтэй илүүдэл үсний ургалт зогсоох үйлчилгээ - Түргэн хугацаанд хийгдэх эмчилгээ: 26мм-ийн хошуугаар өргөн талбайг богино хугацаанд! - Өвдөлт бага: DCD хөргөлтийн системтай хошууг ашигладаг тул өвдөлт болон түлэгдэх эрсдэл багатай - Бүх төрлийн үсэнд тохиромжтой: Эрэгтэй хүний бүдүүн ширхэгтэй сахлын үснээс эхлээд нарийн ширхэгтэй үс хүртэл бүх төрлийн үсэнд эмчилгээ хийх боломжтой.
Q & A
Q1. Илүүдэл үсний лазерт орохоос өмнө тухайн хэсгийг хусах шаардлагатай юу? A1. Лазер хийлгэхээс 1-2хонгийн өмнө тухайн хэсгийг хусаж ирэхийг зөвлөж байна. Q2. Илүүдэл үсний лазер хийлгэсний дараа шууд үр дүн гарах уу? A2. Илүүдэл үсний лазер хийлгэсний дараа 100% шууд үр дүн өгдөггүй. Лазерын энерги нь үс болон уутанцрын үндсэнд нэвтэрч дулаан болж хувирснаар үс суларч унадаг. Энэ унасан үс ихэвчлэн 1–2 долоо хоногийн дотор аажмаар унадаг. Q3. Илүүдэл үсний лазер хийлгэвэл үс ургалтын бүр мөсөн зогсоох боломжтой юу? A3. Олон удаагийн давтамжтай лазер хийлгэснээр үсний ширхэг нарийсаж ургалтын мөчлөг уртасдаг. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан үс дахин ургах боломжтой бөгөөд ийм тохиолдолд нэмэлт эмчилгээ хийлгэснээр үр дүнг илүү урт хугацаанд хадгалах боломжтой. Q4. Илүүдэл үсний лазер хэд хоногийн зайтай хийлгэвэл тохиромжтой вэ? Мөн хэдэн удаа хийлгэхийг зөвлөдөг вэ? A4. 3~4 долоо хоногийн зайтай лазер хийлгэхийг зөвлөдөг ба тухайн хүний үсний ургалт болон бүдүүн нарийн ширхэгээс хамааран оролтын тоо хүн бүрийнх харилцан адилгүй байдаг.
推荐人群
- Өглөө бүр сахлаа хусахад хугацаа их ордог хүмүүст - Сахлаа хуссанаас болж арьс нь амархан цочирч, үрэвсдэг хүмүүст - Илүүдэл үсний ургалтаа жигд зогсоохыг хүсдэг хүмүүст - Илүү цэмцгэр цэвэрхэн төрх болон бусдад таатай сэтгэгдэл үлдээхийг хүсдэг хүмүүст - Илүүдэл үсгүй, толигор гар хөлтэй болж санаа зоволгүйгээр хүссэн загвараараа хувцаслахыг хүсдэг хүмүүс
注意事项
1. Лазер хийлгэхээс өмнө тухайн хэсгийн үсийг хусаж ирээгүйн улмаас үс урт байвал түлэгдэх эрсдэлтэй тул эмнэлэгт ирэхээсээ өмнө заавал хусаж ирнэ үү.
2. Лазер хийлгэхээс өмнө тухайн хэсгийн үсийг зулгааж түүх, вакс хийх, арьсаа борлуулах (tanning) зэрэг үйлдэл хийхээс зайлсхийх шаардлагатай.
3. Лазер хийлгэсний тухайн өдөр нүүрээ будах, нүүр угаах болон усанд орох боломжтой.
4. Лазер хийлгэсний дараа 1-2өдөр орчим арьс улайх, халуу оргиж хорсох, бага зэрэг өвдөх шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
5. Лазер хийлгэсний дараа эхний 7хоног саун, халуун усны газар болон бассейнд орохоос зайлсхийнэ үү.
6. Лазер хийлгэсний дараа үсний уутанцрын үрэвсэл үүсэх болон загатнахаас урьдчилан сэргийлэхийн тулд чийгшүүлэх тос сайтар түрхэж арьсаа хамгаална уу.
7. Лазер хийлгэсний дараа лазер хийлгэсэн хэсгийн үс 1–2 долоо хоногийн хугацаанд аажимдаа унана.
返回列表
快速预约
WeChat
location